Галаус гуай....

Томоо мөрөөдлүүд

Бичсэн: xvv
22:07 , 2021-11-27 .. Бичигдсэн: Мөрөөдөл .. 0 сэтгэгдлүүд .. 5 trackbacks .. Холбоос
Надад зөндөө олон томоо мөрөөдөл байдаг юм. Хүнд хэлчихээрээ хүн өөрөө ч хичээхээ болиод биелдэггүй энэ тэр гээд нэг "балай" мухар сүсэг шиг юманд итгээд ер нь нэг их гаргахгүй дотроо хадгалаад явдаг юм. Зах зухаас нь жоохон гаргачихъя. Бас магадгүй хийж чадах нэгэнд нь санаа өгөх ч юм билүү. 1 нь ч угаасаа санаа өгөх гэхээсээ эхнээсээ хүмүүс хэрэгжүүлээд явж байгаа зүйл л дээ.
rn
rn1. Нэлээн хэдэн жилийн өмнө Дарь-Эхэд найзууд маань нийлээд Би чадна гээд нэг төвийг хэсэг хугацаанд ажиллуулж байсан. Хэдийгээр олигтой явуулж чадаагүй, тэгсгээд замхарсан ч гэлээ өөр олон олон зүйлсийг надад өгсөн ...


Төртэй өвөр түрийндээ орох нь...

Бичсэн: xvv
23:36 , 2021-11-05 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 5 trackbacks .. Холбоос
ЭМД, НД бүтэлгүйтсэн гэх мэтээр бичиж байна. Тэнд гарсан асуудал бол шал өөр асуудал гарсан байх аа. Харин эдгээр систем төрөөр албадан төлүүлээд хувьд байсан бол бодитоор бид Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар байдалтай байх байсан бол? Үнэндээ л худлаа шүү.
rn
rnТэгэхээр тэмцээд байгаа зүйл нь албаар эсвэл үнэхээр олж харахгүй байна уу? Шал өөр зүйлтэй л тэмцээд байгаа харагдаж байна. Ард нь хувийн том ашиг сонирхол л байгаа байх. Эдгээр хүмүүсийн логикоор бол ЭМД, НД-г ч хүртэл хувьд өгөх нь л дээ "файлдсан" гэдэг гоё гадаад үгээр далайлган.
rn
rnӨмч хувьчлал гэдэг юм тийм байдлаар л явж ирсэн. ...


Саальчин бүсгүй /Дууны үг/

Бичсэн: xvv
11:12 , 2021-11-03 .. Бичигдсэн: Дууны үгс .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Шүлэг: Л.Дагвадорж
Хөгжим: Э.Чойдог

Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө

Уруул нээх бүрийдээ хө
Уянга эгшиг дуулгасан
Нандин зүрхний хайраараа хө
Намжаа дэлхийг бүүвэйлсэн

Хувин дүүрэх сүү нь хө
Дундрах эгшин байдаггүй еэ хө

Хүсэл хайрын дууг нь хө
Дуулаад эгшиг ч барамгүй еэ хө
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө


УГЖ Д. Банзрагч гуайн дуулснаар МҮОНТ-ийн сан хөмрөгөөс:
 
Дуучин Оюун-Эрдэнэ дуулснаар:

Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
...


Од /Batuh/

Бичсэн: xvv
19:33 , 2021-09-01 .. Бичигдсэн: Дууны үгс .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж
Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж
Булиглах зүрх дурсамж ойртуулж

Бүдэг гэрэл, бороо дээрээс
Нойтон сандал, мөр дэрлээд
Байшингийн дээвэр, тайван
Сартай шөнө, хамгийн сайхан

Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би
Чамтайгаа л үлдэхсэндээ

Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан сан...


Чандмань эрдэнэ /Дууны үг/

Бичсэн: xvv
16:45 , 2021-09-01 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг. Ж. Бадраа
rnАя. Н. Жанцанноров
rn
rnХарах нүдэнд гийсэн саран чи минь хө
rnХалгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
rnХалуун голыг булгиулсан гоо чинь хө
rnХасын туяаг ч булаасан одтойёо
rnХангай говийг уяраасан ааш чинь хө
rnХадыг ч хайлуулах идтэйеэ
rn
rnДэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө
rnДэлгэх цээжийг ариулсан цацраатай
rnДэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө
rnДэндүү холыг ч ойртуулах цаламтай
rnДэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
rnДэвжин бадрахын урамтай
rn
rnЦэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
rnЦэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
rnЦэнхэрийн голын харгианд нь дуу маань хө
rnЦэлгүүн долгиун...


Ковид-19 өвчний огцом тархалт, дагаад гарч буй хямралд хэн буруутай вэ?

Бичсэн: xvv
21:17 , 2021-08-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 9 trackbacks .. Холбоос
Мал тууж байгаа хүнийг өмөөрч мал нь буруу тийшээ бэлчээд байна малын буруу гэвэл утгатай юу? Эсвэл усны цоргоны эвдрэлийг засахгүй шалан дээрх усыг нь л шавхраад байвал асуудал шийдэгдэж засагдах болов уу?
Эсвэл буруу хүмүүжилтэй хүүхдийг зөвхөн буруутгаад чиний буруу, засар гэж хэлээд, аав, ээжийг нь өөрчилж чадахгүй бол дүү нар нь мөн л адил болох биш үү? Харин аав ээжийг нь сургаж боловсруулж чадвал яах бол?

Үүнтэй адил энгийн иргэдийг халдварт өвчний тархалтанд буруутгах нь хэр зөв юм бол?

За хүмүүсийн буруу байж гэж бодъё (мэдээж янз бүрийн л хүмүүс байгаа, болохгүй байгаа нь ч тэ...


Ковид-19 өдрийн тэмдэглэл маягийн

Бичсэн: xvv
21:06 , 2021-08-07 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 8 trackbacks .. Холбоос
Ажлын маань нэг өрөөнд өдөржин хамт ажилладаг эгчээс ямар ч байсан өнөөдөр ковид илэрсэн гэнэ. Хамаатан, дүү нар бас ойр тойрноор 1-р хавьтал энэ тэр болоод зарим нь тусаад эдгээд байна уу, эсвэл улирлын ханиад уу тусаад л байх шиг байна.

Нэг дотны залуухан эрүүл дүү маань хатгалгаа авч хүнд өвдсөн. Ээж нь вакцин хийлгэсэн хүмүүс нь ойр тойронд нь хүндрэл багатай хамаагүй хөнгөн өвдөж байна, ер нь вакцин хийлгээгүй байсан хийлгэдэг байж гэж харамсаж байна гэж байсан.

Гэхдээ... Нэгэнт вакцин хийлгээгүй байж байгаад өвдөөд өөрийнхөө дархлаагаар эдгэрч байгаа бол тэгж харамсах хэрэггүй байх...


Дургүй мэргэжил хүчээр сонгуулах талаар

Бичсэн: xvv
20:53 , 2021-08-07 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 6 trackbacks .. Холбоос

Доорх постыг уншаад бодлоо... Нэг бодлын зөв, гэхдээ...

Дуртай юмаа хийсэн нь дээр гээд намайг жишээ болгож ярьдаг хүмүүс ойр хавьд байдаг. Хааяа нэг жоохон буруу "жишээ", "үлгэр дуурайл" болоод байгаа юм шиг бас санагддаг 😅

Би бол гэхдээ шууд дуртай юмаа хий гэх хэрэггүй гэж боддог болоод байгаа.

Жишээ нь би анхнаасаа одоогийнхоо мэргэжилтэй байсан бол одоогийн надаас нэлээн өөр хүн байх байсан байх. Тэгэхээр Царцаа Намжилын үлгэр шиг хүн ямар ч замаар амьдарч, юу ч сурч мэдэж болно. Хүнд сурч мэдсэн зүйлс ямар ч үед хэрэг болдог юм болов уу гэж бодох болсон. Харин хүчээр ч байса...


Ковид-19 вакцины Япончуудын судалгаанд сөрөг үр дүн илэрсэн

Бичсэн: xvv
20:50 , 2021-08-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 6 trackbacks .. Холбоос
Бас нэг сонирхолтой судалгаа хийгджээ. Бас нөгөө талд вакцин үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааны сайн гэсэн үр дүн ч бас байгаа. Практик дээр илүү хүндрэл бага байна гэж бас сонсогдож байгаа. Гэхдээ бас иймэрхүү судалгаа ч байгаа болохоор вакцин хийлгэсэн гээд бас тайвшралгүй халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй л гэсэн үг болов уу...
  https://www.facebook.com/EmunEmi/posts/2923067111240059

Вакцин тариулсан хүмүүс олноороо өвдөөд хүндрээд байгаагийн учир юу вэ?
Batchuluun Natsagdorj -ийн орчуулсан нийтлэлийг уншиж үзээд нэмж бичлээ.
Осакагийн Их Сургуулийн Микробын Өвчний Хүрээл...


Ээдэм, бяслаг хүүхдийн гэдсэнд маш сайн

Бичсэн: xvv
20:46 , 2021-08-07 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос
Эмээгийн маань арга явж байхаар нь хуулаад ирлээ. Ялангуяа антибиотик энэ тэр уулгаж байгаа хүүхдэд заавал өгч байх эмчилгээний хоолонд заавал байх зүйл ээдэм, бяслаг гэж боддог.
💥Cанасан дээрээ нэг зүйл заавал оруулмаар санагдлаа...
👼 Xүүхэд гүйлгэж шингэн алдахаар #Wakodo-н хросол их өгдөг байх, угаасаа ч их сайн санагддаг байлаа саяхныг хүртэл. Харин хатаасан бяслаг бол үнэхээр #супер гэдгийг одоо мэдэж авлаа. Би өөрөө бүр хэрэглээд, мэдрээд байж байна. Энэ бяслагийг бүүүүр аль хавар хүнд өгч явуулах гээд бэлдсэн боловч чадаагүй үлдсэн юм. Tэгээд сая охин маань шингэн алдаад, хросолоо...


Гоё үг байна.

Бичсэн: xvv
20:41 , 2021-08-07 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос

Ньютон насаараа шээсээ доошоо унахыг харж байсан. Гэсэн ч тэр дэлхийн татах хүчийг нээхэд алим модноос унах хэрэгтэй байсан.


Хөгжилтэй боловч бас нэг бодлын тогтсон хэвшил болсон байдлаас олж харж чаддаггүй зүйлсээ хүн өөр үед олж харж чаддаг гэх мэт бас бодууштай.

Тогтсон зүйлсээ өөрчилж гарч явж, зугаалж, эсвэл зүгээр амардаггүй үедээ амарч, модны доор хэвтэх хэрэгтэй гэсэн үг юм уу даа......


Тамхины талаар заавал уншаад үзээрэй

Бичсэн: xvv
20:38 , 2021-08-07 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 6 trackbacks .. Холбоос
Надад бол эмэгтэй хүн тамхи татах нь үнэхээр муухай харагддаг, үнэр нь ч мэдээж таалагддаггүй. За гэхдээ миний нүдэнд ямар харагдах, хамранд яаж үнэртэх нь ч нэг их чухал биш л дээ.

"Sudden Infant Death Syndrome (SIDS)" буюу Нярайн гэнэтийн үхлийн хам шинж гэж өвчин байдаг. Доорх холбоосоор ороод уншиж болно.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3268262/

Нярай хүүхэд ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ гэнэт нас бардаг өвчин юм. Энэ өвчний нэг эрсдэлт хүчин зүйл нь ээж нь жирэмсэн үедээ тамхи татах нь нөлөөтэй гэж үздэг. Дээрх нийтлэлд "the proportion of SIDS deaths in infants of mothers who smo...


Хүүхдүүдээ буруутгахаасаа өмнө эхлээд өөрснийгөө харъя аа

Бичсэн: xvv
20:35 , 2021-08-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 9 trackbacks .. Холбоос
#comment #copy

Олонх сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн хандлага бол арай л биш л санагдаж байна. Хэрэв бичлэг үзсэн бол цагдаа нарын харьцаа хандлага ямар муухай байгаа нь илт харагдаж байгаа. За тэр залуусын буруу гэж бодъё. Гэхдээ залуусын жижиг буруу зүйлээс илүү аймшигтай зүйлс, илүү гэмт хэргүүд дээр ингэж ажиллаж чаддаг билүү? Энэ хүчирхийллийн үр дүнд ямар залуус, ямар хүмүүс ирээдүйд төрөн гарах бол? Цагдаад нийгэмдээ яаж ханддаг хүмүүс төлөвших бол?

Ер нь бол Монголд ажил төрөл хийдэггүй ахлах ангийн хүүхэд гэж ховор. Ихэвчлэн гэр бүлийнхээ төлөө өдөржин их ажилтай байгаад ойр ха...


Өмч хувьчлал бол хулхидаж байгаа, иргэд хулхидуулж байгаа процесс

Бичсэн: xvv
20:30 , 2021-08-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 7 trackbacks .. Холбоос
Социализмын үед бүгдээрээ хамтдаа хийж бүтээнэ гэж зарим нь хөрөнгөө хураалган барин хүмүүсийн нийтийн хүч хөдөлмөрөөр боссон төрийн гэж нэрлээд байгаа нийтийн, дундын өмчийг өмч хувьчлал нэрээр шударга бусаар хувь хүмүүст шилжүүлж ирсэн, шилжүүлж байгаагийн гай л даа.

Ард нийтээрээ үүнийг эсэргүүцэж, өөрсдийнхөө нийтийн юмыг хувьд огт очуулдаггүй л болгомоор байна. Яах ёстой юм бол? Сэтгүүлчид маань бас үр хойчоо бодоод ийм юман дээр олигтойхон дугараад эсэргүүцээд бичээд өгөөсэй.

Өмнөхийг нь буцааж авч чаддаггүй юм гэхэд цаашид төрийн өмчийг огт хувьчилдаггүй болгоод хуульчилж чадвал а...


Шүлснээс оношлох PCR шинжилгээ

Бичсэн: xvv
20:27 , 2021-08-07 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 0 сэтгэгдлүүд .. 10 trackbacks .. Холбоос
Ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгөв. Монголчууд өөрсдөө хийсэн шүлснээс оношлох PCR шинжилгээ юм байна. Арай ч бас хямд байх шиг байна? Миний мэдсэнээр 2 газар авч байгаа гэнэ. АШУҮИС дээр очер дугаар их байж магадгүй юм шиг байсан. Үнэ 40 мянга гэсэн. Грандмед дээр бол гадаа нь чингэлэг байсан. Очиход миний өмнө 3-4 хүн л байв. Үнэ 60 мянга гэнэ. Энэ доор бичсэн анхаарах зүйл дээр нь нэмээд хэлэхэд өгнө гэсэн цагаасаа дор хаяж 30-аад минутын өмнө очихгүй бол болохгүй юм билээ. Жишээ нь 12-оос өмнө очихгүй бол 12:30 хүртэл авдаг тул амжихгүй. Дээр нь очер дугаартай...


Дахивар буюу дахин боловсруулах хогийг хэрхэн ялгах г.м.

Бичсэн: xvv
20:13 , 2021-08-07 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 6 trackbacks .. Холбоос
Доорх бичвэрийг хараад уг нь дээр үед Японд хогоо хэрхэн ялгаж, ангилж хаядаг байсан талаар бичих юмсан гэж бодож байсан аа саналаа.
Уг нь тийм хүндрэлтэй зүйл биш шүү. Заавал угааж цэвэрлэж хатаах гэж сүйд болоод байх ч шаардлагагүй. Бага зэрэг зайлж цэвэрлээд хатаачихаж болохыг нь эх дэлхийгээ, ирээдүйгээ, хүүхдээ бодоод цэвэрлээд хаячихаж байгаарай. Бүүр их заваарсан бол шууд хаячихсан ч болно. Ямар ч байсан бүгдийг нь нийлүүлж хог руу чулууддаг байдлаа ямар нэгэн хэмжээгээр өөрчлөөд ялгаад хаяад хэвшээд явчихвал сурчихдаг, тийм ч хэцүү ажил бол биш шүү. Бас л нэг маш том соёл ...


Томоор хардаг болохоор шийдсэн өдрийн тэмдэглэл

Бичсэн: xvv
20:09 , 2021-08-07 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос
Сүүлийн хэд хоногт сошиалд Монголын тулга тойрсон хэрүүлээ хийнгээ хэдэн ч цагийг цааш нь харуулчихав...

Хувьцаа, хөрөнгийн бирж мирж, арилжаа гэсэн юм харж сонирхож суусан аа гэнэт нэг тийм өчүүхэн хүрээн дотор харж сэтгээд байгаагаа ойлгон ухаарах... 🤔 Бараг л адилхан хэмжээнд л сэтгэхэд дэлхий нэг их ялгаагүй санагдаж, айрагны халуунд санаанд багтах энэ мөч дор...

Хүү минь арай жоохон томоор хараад, тэгээд ийм дэмий юманд цагаа бага үрээчээ гээд үргэлж хэлдэг юм аа бас дахин нэг өөртөө давтан хэлэх! 😅😁

Захиалж авч ирүүлсэн айргаа шимэнгээ ирээдүйд энэ тулга тойрсон байдлаасаа гарч ...


Интернэтээр мөнгөө өсгөх арга

Бичсэн: xvv
19:25 , 2021-08-07 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 0 сэтгэгдлүүд .. 9 trackbacks .. Холбоос
Сүүлийн үед хэд хэдэн найзын ятгалгад өртөөд, төгрөгийн ханш унах эрсдэлтэй тул аль болох гадаад тогтвортой валютаар мөнгөө хадгалах, банкнаас илүү сайн ХУВЬЦАА, ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, крипто валют зэрэг нь эрсдэлтэй ч өсөх магадлал нь өндөр гэдэг зөвлөгөө, ятгалгуудад автаад туршиж үзэж байна.
 
  Хэдийгээр нийтлэлийнхээ гарчигт мөнгө өсгөх арга гэж бичсэн ч бас эрсдэлгүй арга бол биш шүү. Мөнгөө бүүр алдаж ч болно. CFD арилжаа хийж байгаа хүмүүсийн 76.25% нь мөнгөө алддаг өндөр эрсдэлтэй байдаг юм байна. Гэхдээ мэдээж бас эрсдэлтэйгээ тэнцүү ашигтай тал ч ...


Уул уурхайгаас хол байдаг...

Бичсэн: xvv
19:20 , 2021-08-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 6 trackbacks .. Холбоос
https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/366262254863138

Гэх юм?

Ер нь иймэрхүү олон алдартай, мундаг бизнесмен мэт харагдавч цаанаа байгаль орчин сүйтгэн, алсаа харах чадваргүй "ЧАДВАРЛАГ" нөхдүүд бас цөөнгүй болсон тээ.
Гоё машин унаж, гоё ганган хувцаслаж, гоё ярьж бичиж, гоё зурагтаар гараад л...

Би бол ямар ч уул уурхайтай юманд оролцохгүй гэж уг нь боддог. Гэхдээ тэгээд явж явж болохгүй талын юмтай дандаа холбогдож золигтчих гээд байдаг нөхөр байгаа юм 😅

Ямартай ч шууд уул уурхайтай холбоотой ажилд өөрийн шууд ухамсраар сонголт хийж орж байгаагүй ээ.
370 мянга гар д...


Хөгжихгүй байгаа ГОЛ шалтгаан

Бичсэн: xvv
19:19 , 2021-08-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос


Гадаадад амьдардаг байсан хамаатны дүү "Монголд зун бороо орохоор далай болдог" гээд сонирхуулан ярьж байж билээ. Одоо ч шинэ замууд нь ч далай болсоор л, хуучин Япончуудын тавьсан замыг ч далай болгох ажил бас хийсэн юм шиг байсан 😅

400 сая жуулчин татах бодлого ч юм болов уу 😝.

За тэр маазрах ч яахав замын инженер, тэр зам дээр ажилласан нөхдүүдэд нь эргээж хариуцлага тооцдог тогтолцоо бүрэлдээгүй цагт бол юу ч өөрчлөгдөхгүй л юм байна л даа...
Ер нь ганц зам ч биш бүх газар. Нэг төрийн байгууллагад орж самарч байгаад халагдаад ч юмуу, хэрэг бишдмэгц өргөдлөө өгч гарч явцгаагаад...


{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 122 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо