Галаус гуай....

Өөртөө итгэх итгэлийн талаар философичдын зарим сургаалиас таалагдсанаасаа...

Бичсэн: xvv
13:46 , 2023-01-03 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 26 trackbacks .. Холбоос
Ихэнх "ухаантай" логиктой сэтгэдэг хүн өөртөө итгэх итгэлийг ямар нэгэн зүйл дээр тулгуурлаж олдог гэнэ. "Японд бас Өөртөө итгэх итгэл хичээл зүтгэлээс төрдөг" гээд үг байдаг. Мэдээж чадаж байгаа зүйлс, мэдэж байгаа юмандаа тулгуурлан итгэх нь зүйн хэрэг ба хүний тархи ч тэгж ажилладаг.
rn
rnГэвч энэ нь эсрэгээр тухайн итгэлийг төрүүлэх ямар нэгэн зүйлийг олж харж, өөртөө баталж чадахгүй бол, итгэлгүй болгодог юм байна. Өөрөө мундаг, илүү чадвартай мөртлөө тэрийгээ мэдэхгүй байх тохиолдлууд байдаг, харин тэнэгүүд бол огт чадахгүй, мэдэхгүй батлах зүйлгүй ч шууд итгэлтэй байдаг тохиолдол бас байд...


Цаг хугацаа (амьдралд шууд хэрэгтэй философи)

Бичсэн: xvv
13:20 , 2023-01-03 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 1 сэтгэгдлүүд .. 31 trackbacks .. Холбоос
Бид цаг хугацааг өнгөрснөөс ирээдүй рүү чиглэдэг гэж боддог. Гэтэл цаг хугацааг ирээдүйгээс өнгөрсөн рүү чиглэлтэй гэж бас харж болдог байх нь ээ.
rnЖишээ нь өнгөрсөнд байсан сонголт минь муу байснаас ирээдүй минь муу болно гэж бодох. Тэгэхэд л би их сургуульд орсон бол, тэгэхэд ээж аав маань зөвлөсөн бол зэргээр харамсах тохиолдлууд байдаг.
rn
rnЭнэ өнгөрснөөс ирээдүйгээ бий болгож тэр чиглэлд харахаа өөрчилбөл бас сэтгэлгээний нэг том давуу тал гардаг гэнэ.
rn
rnЖишээлбэл өнөөгийн байдалдаа амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол өнгөрсөнд болсон зүйлс, сонголт, өнгөрсний өөрөө тэр бүхнийг давж, тэр...


Ухаж, зөв ойлгож мэдэх ёстой

Бичсэн: xvv
12:46 , 2023-01-03 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 27 trackbacks .. Холбоос
Нууц товчооны эхэн хэсэгт Тэмүүжин өсвөр насандаа ахыгаа харваж алсан тухай гардаг. Үүнийг янз бүрээр тайлбарлах хүмүүс бий. Хүндлэлгүй, ахыгаа алсан алуурчин г.м.
rn
rnМиний хувьд бол энэ нь шударга бус бол ах дүүг ч бай бүү өрөвд, бүү эвлэр гэсэн сургааль гэж бодож хүлээж авдаг.
rn
rnӨөрсдөө авлига авдаг, хулгай хийдэг хүмүүс Төр засгаа хүндэл гэх, МАН-ыг магтах...
rn
rnЯг ийм үед найз ч бай, хамаатан ч бай Эзэн Чингисийн биеэр өгүүлж бичиж үлдээсэн сургаалийг дагаж бодож явах хэрэгтэй буй заа гэж бодном.
rn
rnМонголын нууц товчоог би бүтэн уншиж дуусгаж байгаагүй ч дахин дахин уншиж сонсоход тэр чи...


Сонгосон хүний буруу биш!!!

Бичсэн: xvv
12:15 , 2023-01-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 40 trackbacks .. Холбоос
Сонгогчид өөрсдөө сонгосон гэдэг дээр үгэн дээр санал хэлэхэд  Бид сонгосон гээд байдаг ер нь бол сонгоогүй л дээ.
rn
rnСонгуулийн тогтолцоондоо асуудал нь байдаг хуулиа өөрчлөх ёстой гэдэг. Гэтэл хулгайчид нь өөртөө ашиггүй тийм хууль солилоо ч сайжруулахгүй.
rn
rnЗа тэгээд сонгосон байсан ч итгээд найдаад сонгосон хүмүүсийн буруу бол биш. Залилж хуурсан хүмүүсийн буруу.
rn
rnБи хийнэ сайжруулна гээд хулгай луйвар хийгээд явж байгаа хүмүүсийг сонгосон болохоор улс орныхоо эсрэг гэмт хэрэг хийх нь зөв гэж өмөөрөх хандлага болж харагддаг тул маш буруу. Сонгосон иргэдийг буруутгах биш төрийн гэмт хэрэ...


Улс төр, жагсаалтай холбоотой үзэл бодол

Бичсэн: xvv
12:05 , 2023-01-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 37 trackbacks .. Холбоос
Ер нь бол чадахгүй бол огцруулах л хэрэгтэй л дээ. Чаддаг нь гарч иртэл огцруулах хэрэгтэй. Харин чадна гэж гараад чадахгүй бол нэхэж шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох, үе удмаар нь, хамаатан төрлөөр нь шалгах шийтгэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд төр, шүүх, цагдаа, гаалийн өндөр албан тушаалд байсан бүх хүмүүсийг. Тэгээд 1939 онтой харьцуулах бол утгагүй. Угаасаа хэлмэгдүүлэлт гэхсээд байх ч хүн байхгүй, бүгд но-той. Ийм их хулгайг хараад дотор нь нүдэн байлай чихэн дүлий явсан бол... Бас бүгд дээр үе шиг биш мөнгө төгрөг тоо бүртгэлээр илрэх боломжтой цаг үе юун 1939 оны хэлмэгдүүлэлт вэ тэс ө...


Амьдрал баян...

Бичсэн: xvv
11:59 , 2023-01-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 32 trackbacks .. Холбоос
Амьдрал баялаг. Гэхдээ юм болгон дээр энэ үгийг хэрэглэмээргүй байна!!
rn
rn


Өмч хувьчлал бол боловсон дээрэм, тонуул

Бичсэн: xvv
11:54 , 2023-01-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 21 trackbacks .. Холбоос
Төрийн өмчийг цөөлөх, төрийн өмч байгаагаас хулгай байна гэсэн үзэл, хандлага бүр хэтэрхий их байх юм. Үүнтэй огт санал нийлдэггүй. Жишээ нь төрийн өмчийн эмнэлэг, сургууль цэцэрлэг байхгүй бол юу болох уу?  Цөөлбөл юу болох уу?
rnТэр эмнэлэг, сургууль, цэцрлэгээс ч аймшигтай хулгайлж л байгаа шүү дээ.
rnГар дүрэх боломжгүй болтол нь хяналттай болгож, дүрсэн тохиолдолд бүх насаар нь хорих ч хүртэл өндөр шийтгэлтэй болгон, гэр бүлийнх нь хөрөнгийг бүрэн хураадаг хуультай байхад л болох асуудал шүү дээ. Ядаж л ойр тойрныхон нь хянаж эсэргүүцэж болиулж магадгүй.
rnЯмар хэлбэрийн өмч байсан ч ад...


Уг нь гаргалгаа нь маш энгийн...

Бичсэн: xvv
11:51 , 2023-01-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 19 trackbacks .. Холбоос
Хэдэн жижиг дунд ДЦС бариад Монголдоо үйлдвэрлэсэн зэсээрээ шугам татчихвал шууд утаагүй ч болно, хамааралгүй ч болно.
rn
rnТэрнийг дагаад ханиад томуу өвчлөл багасна, эм тарианы импорт буурна, эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаалал... Гээд л гинжин хэлхээгээр явах байх даа...
rn
rnУг нь бол 1-2 жилийн дотор л хийчихэж бараг болохоор ажил л даа...
rn
rnБодвол Оросууд саад болоод байдаг юм болов уу даа, эсвэл Женко ч юмуу 😅
rn
rn...


Хэл ба мэдээлэл

Бичсэн: xvv
11:49 , 2023-01-03 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 15 trackbacks .. Холбоос
Гадаад хэлтэй хүмүүст бол яаж ч бодсон сонголт мэдээлэл, дэлхий дээр амьдрах боломж нь хамаагүй их л юм байна л даа.
rnМонголчуудын хувьд Монгол бичгээ алдсанаар хуучин өөрсдийн мэдээллээ ч уншиж авч чадахгүй, орчин цагийн Монгол хэлээр бусадтай харьцуулахад чанартай мэдээлэл бага, тэрэнд мэдээж хүн амын тоо ч нөлөөлж байна.
rn
rnТэгэхээр хүүхдүүдээ дор хаяж 2 гадаад хэл тултал нь үзүүлэх л хэрэгтэй юм байна, Монгол бичгээ тултал сайн үзүүлэх, хэрэглээнд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлж байгаа.
rn
rnЯдаж Англи хэлтэй байхад бол автомат орчуулгууд ашиглахад бас харьцангуй их мэдээлэл уг нь...


Суурь ухаан...

Бичсэн: xvv
11:48 , 2023-01-03 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 27 trackbacks .. Холбоос
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ.
rn
rnЖишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зү...


Таагүй байдлын үндэс...

Бичсэн: xvv
11:47 , 2023-01-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 20 trackbacks .. Холбоос
За тэгээд нүүрс л гэнэ, төрөх л гэнэ, эмнэлэг л гэнэ... Тойроод хадуураад, элдэв сенсаци гаргана, дагаж намирцгаана, сэвнэ...
rn
rnГэтэл бүгдийнх нь л уг үндэс нь төрөөс хулгай хийж байгаа, авлига авч зөвийг буруу болгож нурааж байгаа, нийгмийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг өгөх ёстой нь өгөхгүй, менежмент муу байгаагийн үндэс нь ч бас сандал суудлын наймаа, элдэв хулгай нөгөө л сонгуулийн буруу тогтолцоо, шударга бус байдал гэмт хэрэгтнүүдээ зайлуулж чадахгүй байгаагийн маань л үр дүн. Даанч тэгээд эмч нар нь өмөөрч нөгөө хэсэг нь яллахаар дайрч 2 тал болж үзэж тараад л... Уг нь энэ их энерги...


Миний 2022-2023

Бичсэн: xvv
01:16 , 2023-01-01 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 23 trackbacks .. Холбоос
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм...
rn
rn2022
rnЕр нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж...


Мөөрөн захтай дээл /Дууны үг/

Бичсэн: xvv
23:27 , 2022-11-15 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг: Д. Алтангэрэл
rnАя: Г. Эрдэнэчулуун
rn
rnЖигүүн дээл нь дотортой чиг ээ
rnЖиндүү салхинд нэмэргүй дээ хө
rnЖурмын амраг хажууд чиг ээ
rnЗулын гэрэлд нүгэлгүй дээ хө
rn
rnЦувцаа дээл нь нимгэн чиг ээ
rnЗундаа өмсөх аргагүй дээ хө
rnЗуурдын амраг алсад чиг ээ
rnЗүүдэнд ирэх нь ховорхондоо хө
rn
rnХээтэй торго нь энтэй чиг ээ
rnХэрийн урчууд эсгэхгүй дээ хө
rnХэтийн зовлон магад чиг ээ
rnХэлээд ирэх нь үгүй шүү дээ хө
rn
rnМөөрөн захтай дээлийгээ
rnШүтэн байж л өмслөө дөө хө
rnМөнхөд бусын орчлон чиг ээ
rnШүншиг бодож л явъя юу даа хө
rn
rn
rn...


Ардын дуу "Жийжүү хот" /дууны үг, домог/

Бичсэн: xvv
21:31 , 2022-11-15 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Алаг морь ч гэж нэрлэх тохиолдол байдаг бололтой.rnҮрээ морийгоо уная аа л гэсэн чинь ээ хө
rnҮргэж бусгаад горигүй л байна аа хө
rnҮеийн жаахан Дэнсмаа чамдаа очъё оо л гэсэн чинь ээ хө
rnӨөрийн амраг Хандмаа минь үглэж загнаад горигүй дээ хө
rn
rnҮрээ морь чинь үргэж бусгаад байвал даа хө
rnӨвөр хошуундаа зарчихгүй юу түүнийгээ хө
rnӨөрийн амраг Хандмаа чинь үглэж загнаад байвал даа хө
rnҮнэн учраа хэлж байгаа гуйчихгүй юу түүнийгээ хө
rn
rnХар морийгоо уная аа л гэсэн чинь дээ хө
rnХалгиж бусгаад горигүй л байна аа хө
rnХайртай явсан Дэнсмаа чамдаа л очъё оо л гэсэн чинь дээ хө
rnХанилж суусан Хандмаа м...


Орчлонд би азтай төржээ /Дууны үг/

Бичсэн: xvv
21:03 , 2022-11-15 .. Бичигдсэн: Дууны үгс .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг: Д. Пүрэвдорж
rnАя: Г. Дарамзагд
rn
rnЦэнхэр талын мандал дээр
rnАлтан нарыг өргөх гэж
rnЦэлмэг тэнгэрийн магнай доор
rnАхан дүүсээр жаргах гэж
rn          Орчлонд чи азтай төржээ
rn          Орчлонд би азтай төржээ
rn          Орчлонд бид азтай төржээ
rnАмар сайхан заяатай
rnАрдын буяныг нэмэх гэж
rnАлаг хорвоод нэгнийгээ
rnАчилан хайрлаж явах гэж
rn          Орчлонд чи азтай төржээ
rn       &...


Нууцхан сэтгэл (Нугасны дэгдээхэй) (В.Оросоо) /Дууны үг/

Бичсэн: xvv
01:58 , 2022-10-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг: Д.Дугарсүрэн
rnАя: Д.Мяасүрэн
rn
rnНугасны дэгдээхэй олуулаа байлаа
rnНуугдаж ниссээр нутаг буцлаа
rnНутгийн чамдаа хайртай байлаа би
rnНууцхан бодсоор хадамд гаргалаа
rn
rnАнгирын дэгдээхэй арвуулаа байлаа
rnАлслаж ниссээр нутаг буцлаа
rnАмраг чамдаа хайртай байлаа би
rnАндуу бодсоор хадамд гаргалаа
rn
rnТогорууны дэгдээхэй тоогоороо байлаа
rnТоглож ниссээр нутаг буцлаа
rnТоромгор чамдаа хайртай байлаа би
rnТоомсоргүй явсаар хадамд гаргалаа
rn
rnГалууны дэгдээхэй хориулаа байлаа
rnГанганаж ниссээр нутаг буцлаа
rnГанцхан чамдаа хайртай байлаа
rnГайгүй ч биз гэсээр хадамд гаргалаа
rn
rnНугасны дэгдээхэй олуулаа б...


Халагдах цэргийн вальс /Дууны үг/

Бичсэн: xvv
01:31 , 2022-10-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Настай ээждээ яарах тусмаа
rnНартай дэлхийгээ улам хайрлаад
rnОдоо ингээд халагдана гэхээс
rnОройн тоондоо жагсаад л баймаар
rn
rnХийморьтой тугандаа адислах өглөө
rnХэзээ мөдгүй ойртсоор л байна даа
rn
rnБуянтай аавдаа яарах тусмаа
rnБуурал дэлхийгээ улам хайрлаад
rnГэр гэр лүүгээ мордоно гэхээс
rnГэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод
rn
rnХийморьтой тугандаа адислах өглөө
rnХэзээ мөдгүй ойртсоор л байна даа
rn
rnСайхан чамруугаа яарах тусмаа
rnСартай дэлхийгээ улам хайрлаад
rnЦэл залуухан насныхаа дурсамж
rnЦэргийнхээ андуудтай зургаа татуулаад
rn
rnХийморьтой тугандаа адислах өглөө
rnХэзээ мөдгүй ойртсоор л б...


Түгжрэл 1-р хэсэг...

Бичсэн: xvv
01:28 , 2022-10-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 17 trackbacks .. Холбоос
Бичвэл ч их юм байна даа... Энэ түгжрэлийг гол зохион байгуулж үүсгэж байгаа хүмүүс нь Тээврийн цагдаагийн албаныхан гэж харагддаг даа. Энд тэнд урсгалыг сайжруулж хурдасгаж байна гээд эргүүлэхгүй болгож хааж зам дээрх машины тоо, хугацааг нэмэх юм хийнэ. Эргэж ороод зогсох байсан машин 30-40 мин явж буцаж эргэж орох гэсээр олон машиныг хаана. Туслах замаас орж ирээд Нийтийн тээврийн эгнээ рүү ороод эгнээ байраа камерын наана сольтол оо тухайн эгнээг хэдэн минутаар ч хааж зогсож болно, харин тэр эгнээнд бусдад саад болохгүй яваад камерт бичигдвэл торгуулж шийтгүүлнэ, тиймээс тасархай шугамтай ...


Биед ажиглагдах нойр дутуугийн дөрвөн шинж тэмдэг [Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар]

Бичсэн: xvv
12:40 , 2022-08-07 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Шууд хүүхдэд хамааралгүй ерөнхий эрүүл мэндийн мэдээлэл боловч, доорх видеог үзээд сонирхолтой мэдээд авахад их хэрэгтэй мэдээлэл санагдлаа. Тоймлон ойлгосноосоо орчуулж бичье.
rn
rnСтанфордын их сургуулиас хийсэн судалгаагаар нойрны дутагдал нь өр нэмэгдэж хураагдаж буй мэт хураагддаг гэнэ.
rnИнгэснээр хүнд ядарсан, идэвхгүй, сульдсан, сэтгэл санаа тавгүй байх байнга залхуу хүрэх зэрэг шинжүүд байнга мэдрэгддэг юм байна.
rnЖишээлбэл өмнөх өдөр нь нойр муутай явсан гээд маргааш нь сайн унтаад амрахад хүн амарч чаддаг бол харин 2 долоо хоног орчим нойр муутай явчихаад ганц өдөр сайн унтаж амарснаар...


Гэрлэлт, зөв хүн, буруу хүн, хүссэн хүн, хүсээгүй хүн...

Бичсэн: xvv
12:01 , 2022-06-12 .. Бичигдсэн: Ирээдүйн өөртөө .. 0 сэтгэгдлүүд .. 19 trackbacks .. Холбоос
Өнгөрсөн Баасан гарагт гарч хамт байх дуртай хүмүүстэйгээ ууж суув. Хөөрөөд нэлээн уултаа хэтрүүлж 🥴 маргааш нь толгой өвдөөд дахин уухгүй дээрээ тавив 🤢😅 Гэхдээ уухаа тохируулаад илүү олон гарч хүмүүстэй суух ярилцах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна.rnrn

Алкоголь хэтрүүлэхгүйгээр гарч хүмүүстэй уулзаж, суух, илүү амьд харилцаа үүсгэх нь илүү сонин зүйлсийг мэдэх боломж олгодог юм байна...

rnrnОгт санаанд орохооргүй зүйлсийг, ууж суугаагүй бол бас хэзээ ч сонсож чадахгүй зүйлсийг сонсов... Бас тодорхой хэмжээнд шулуухан асууж сурах, нээлттэй байх гэдэг чухал юм байна гэж бас н...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 122 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо